монгол улсын түүх
2014-05-15
эртний түүх

Хүннү

Гол өгүүлэл: Хүннү
Хүннү
Хүннү

МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Балхаш нуур, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэсэн гэж үздэг.Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж Хүннүгийн 24 аймгуудыг нэгтгэж Хүннү улсыг хүчирхэгжих эхлэлийг тавьжээ. Дараад нь зүүн Монголд байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.

Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар дотоод Азид ноёрхжээ. Үүнээс хойш Сяньби, Нирун, Жужан, Түрэг, Уйгар улсууд оршин тогтнож байжээ.

Сяньби

Гол өгүүлэл: Сяньби
МЭ 200 оны үед
Sumbe.gif
Sumbe - Mongolian National Atlas 2009.jpeg

Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (141-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь III зуунд бутарчээ.

Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ.

Сүмбэ нарын гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг боловч хэл аялгууны хувьд үнэхээр Монгол хэлтэн байсан бололтой.Тэдний нутаглаж байсан газар нь Хянганы нурууны орчимоос Лядуны хойг хүрч байлаа.

Нирун

Гол өгүүлэл: Нирун улс
Нирун улс 500 онд
Нирун
Нирун

Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Балхашаас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого гаргаж 555 онд Нирун улсыг мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан Түрэгийн эзэнт гүрэн нь Чингисийн гүрнээс өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ. Нируны зарим хэсэг Монголоос гарч VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн хэсэг нь Татар аймгуудын өвөг дээдэс болжээ.

Түрэгийн үе (555-840)

Түрэг

Гол өгүүлэл: Түрэг улс
Түрэг улс 600 онд

Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ. Tүрэгүүд нь Жужан улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин Нируны хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Нируны дайснуудтай холбоо тогтоож 555 онд Нирунчуудын захиргааг унаган Түрэг улсыг байгуулжээ. Тоба Вэй улс Түрэгийг анхнаасаа дэмжиж байсан бөгөөд Тобад зугтаан очсон хэдэн 1000 нирунчуудыг түрэгийн хүсэлтээр хороосон байдаг.Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж Нируны үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов. Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрч, хоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ. Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.

Уйгур

Гол өгүүлэл: Уйгурын хаант улс
Уйгр улс 820 онд

Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.

Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.

Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.Уйгурчууд Монголд байхдаа илүү монголоид төрхтэй байсан ч урагш нүүдэллэн европчуудтай холилдсоноос ихээхэн европжуу төрхтэй болжээ.

Хиргис

840 онд Енисейн хиргисүүд Уйгуруудыг хөөж богино хугацааны турш үргэлжилсэн хаант улсыг одоогийн Монгол улсын нутагт тогтоожээ. Хиргис улсын Ажо Үндэслэн байгуулсан бөгөөд тэрбээр 50 гаруй жил Монгол нутагт ноёрхолоо тогтоож чадсан юм. Гэвч 924 онд өөрсдөө кидан буюу хятан нарт дээд Енисей хүртэл хөөгджээ. Хиргисүүд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд Ажо хааны 12 хөвүүн нь түүний улсыг авч чадалгүй бутран доройтоход хүргэсэн байна.Хиргисүүд Монголд амьдралгүй Хакасд төвлөн суурьшиж байжээ.

Уйгурын хаант улс 840 онд унасны дараа Киргизийн хаант улс Монголд 924 он хүртэл ноёрхож байсан гэдэг ч Судрын чуулганд дурьдсанаар Татар аймаг хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм.

Кидан

Гол өгүүлэл: Хятан улс
1025 онд, Киданы үед
Кидан улс
Кидан

Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ. Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөл шүтэх нь багасч буддын шашныг ихээр шүтэж байв. Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ.Хятад, Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан 100 000 нүүдэлчин киданчууд баруун тийш нүүн 1128 онд Кашкарт хүрч, тэндээ Хар Киданы хүчирхэг хаант улсыг байгуулжээ.Энэ нүүдэлд суурьшмал киданчууд бараг оролцоогүй.


Comments


Бичлэг: 11 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. ану хатан
. монголын далбаа
. их монгол улсын түүх
. монгол
. монгол улсын балар эртний түүх
. хаадууд
. чингис хаан
. чингис хааны тухай
. Богд хаан
. монгол улсын түүх
. эртний түүх
. Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд
. Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд
. мэндчилгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© монгол улсын түүх




:-)
 
xaax